Бүүвэйн дуутай хорвоо уяхан байдаг
Бүсгүй хүнтэй болохоор дэлхий бүтэн байдаг
Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Энэбишийн Өлзийбаатар хоймор нутгийн бүсгүйчүүдээ баярлуулж дуунд уяраахаар нутгаа зорин ирлээ. Энэбишийн Өлзийбаатар олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 3 сарын 7-нд 19,21 цагаас Мөрөн хотын 50-100 EVENT HALL-д “БҮҮВЭЙН ДУУГ МИНИЙ ЭЭЖ ЗОХИОСОН” баярын тоглолтоо толилуулах гэж байна.
Баярын тоглолтонд урилгаар дуучин Г.Алтанзул, жүжигчин хөтлөгч Б.Билэгдэмбэрэл нар оролцож охид, бүсгүйчүүд, ээжүүдэд зориулсан тэнгэрлэг аялгуунуудыг хүргэх юм. Бид бүгд юутай ч зүйрлэшгүй гайхамшигтай хамгийн нандин ээжийн бүүвэйн дуунд өсөж торнин хүн болсон. Тэгвэл ээж нараа аялгуут дуу хуураар бүүвэйлэх алтан боломж “БҮҮВЭЙН ДУУГ МИНИЙ ЭЭЖ ЗОХИОСОН” баярын тоглолтонд та бүхнийг урьж байна. Аялгуут дуу хуур эгшиглэсэн газар аз жаргал тэнгэрлэг гэгээн бүхэн хурдаг гэдэг. Та бүхэн хайртай ээж, халамжит хань, охид бүсгүйчүүдтэйгээ бүүвэйн дуунд хамтдаа уярч нэгэн үдшийг аз жаргал дүүрэн өнгөрүүлээрэй.Энэбишийн Өлзийбаатар 2013 онд Соёл урлагийн их сургуулийн гоцлол дуулаачийн ангийг дүүргэснээс хойш хэн бүхний сэтгэлд хүрсэн олон уран бүтээлийг туурвижээ. Тэрээр оюутан байхдаа “Хайрлах л гэж”, “Аав л ээжийн хайр” зэрэг дуунуудаа олны сонорт хүргэж уран бүтээлийн гараагаа эхэлсэнээс хойш 10 гаруй жил аялгуут дуу хууранд хөглөгдөж яваа авъяаслаг уран бүтээлч юм.Түүний олны хүртээл болсон анхны цомог тун удахгүй хэвлэгдэх гэж байна.
Сүүлийн үед МУСТА Э.Өлзийбаатарын дуулсан “Сэтгэлээсээ”, “Миний нутгийн бараа” /МУГЖ Банзрагч гавъяатын дууг албан ёсны зохиогчийн эрхтэй сэргээн дуулсан/, “Бүүвэйн дууг миний ээж зохиосон” зэрэг дуунууд нь олон түмний дуулах дуртай дуунуудын нэг болж чаджээ. Та бүхэн тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг 8810-1913, 8092-5858 авах боломжтой. Мэдээллийн спонсороор “Хөвсгөлийн өнгө” сайтын хамт олон ажиллаж байна.
Б.Гантуяа
Бүүвэйн дуунд хамтдаа хөглөгдөх алтан хором |
|
Сэтгэгдэл бичих