Хайр дурлал хорвоо дэлхийг эргэлдэхэд хүргэдэг. Гэхдээ зөвхөн романтик хайр л таныг дэлхийтэй хамт эргэлдэхэд тусалдаг. Бидэнд хайр хэрэгтэй. Гэвч бид романтикийг хүсдэг. Үнэхээр романтик хайр л энгийнээр “Би чамд хайртай” гэхийн оронд “Би чамд дурлажээ” гэж далд утгатайгаар хэлэхэд хүргэдэг. Энэ ном хүсэл тэмүүллийг дахин шатааж, бие биедээ ойртоход сургана.Энэ номыг хөгшин залуу, гоонь болон ханьтай, эрэгтэй эмэгтэй бүх хүнд зориулан бичсэн. Хэрэв та хоорондын харилцаагаа хайрын адал явдал болгон хувиргахыг хүсвэл энэ ном таных. Яагаад олонх гэрлэлт ердийн бөгөөд уйтгартай болдог вэ? Эхнэр нөхөр хоёрт хайр дутагдсанаас биш юм. Яагаад гэвэл тэдэнд романтик дутагджээ. Хайр дулаан бөгөөд эвтэйхэн байдаг. Харин романтик нь халуун бөгөөд догдлом байдаг.Тус номыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас амтархан уншаарай.
Б.Ганаа
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Өдөр бүр хайрлагдах 1001 арга” номыг танилцуулж байна |
|
Сэтгэгдэл бичих