Хүн бүхний хүч эгнэшгүй ч хүчирхэг эмэгтэй ч хүссэндээ тууштай байж, замд тааралдах жижиг чулуу бүрт бүдчин, тэмтчиж болох ч эцсийн цэгт хүртлээ хамаг сэтгэл зүрх, оюун ухаан, авьяасаа дайчлан гаргаж чаддагаараа бусдаас ялгардаг. "Юу хийхээ мэддэг хүн яаж хийхээ мэддэг" гэдэгчлэн энэхүү хүч чадлыг өөрөө хэрхэн ухаалгаар ашиглаж чадах нь зөвхөн танаас шалтгаална. Энэ номыг эмэгтэйчүүдэд зориулсан ч "Ухаантай хүн ухасхийгээд мэднэ" гэгчээр эрчүүд та нар ч гэсэн амьдралдаа хэрэгжүүлэхэд илүүдэхгүй бизээ. Тус номыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас амтархан уншаарай.
Б.Ганаа
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Эмэгтэйчүүдийн хүчирхэг оршихуй” номыг танилцуулж байна. |
|
Сэтгэгдэл бичих