Гурван төрлийн мөсөн байгууламж бүтээж байна
2019-02-27 17:52:43, 748
Хөх сувд мөсний баярыг угтан Хөвсгөл нуурын мөсөн дээр гурван төрлийн мөсөн байгууламжийг бүтээж байна. Орон нутгийн онцлогийг харуулсан “Нүүдэл” хотхонг нутгийн урчууд бүтээж байгаа бол аймгийн байгаль орчны газрын байгууллагууд уул, ус, хангай дэлхийгээ хайрлахыг уриалсан мөсөн хотхон, аймгийн зураач урчуудын бүтээлийг гаргах 24 метрийн урттай мөсөн талбайг аймгийн зураач урчуудын холбоо байгуулж байна. Мөн хүүхэд багачуудын тоглох 2 мөсөн гулгуурын талбайг бүтээж байгаа бөгөөд мөсөн хотхоныг орчин үеийн гэрэлтүүлэгтэй болгож нээлтийг нь баярын нээлтээс тусдаа орой  хийх юм. Өөрөөр хэлбэл мөсний баярын нээлт 3 сарын 2-нд өглөөний 10 цагаас эхлэх бол мөсөн хотхоны нээлтийг оройн 18 цагаас хийх ажээ.   
 Б.Гантуяа 
   
 


Гурван төрлийн мөсөн байгууламж бүтээж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0