"Хоймор сайхан нутагтаа" анхны аялан тоглолтоо Хөвсгөл аймагтаа хийж байгаа дуучин Я.Гэрэлчулуунд Цагааннуур сумын Зүүн тайгын иргэд хүлээн авч хүндэтгэл үзүүлж уран бүтээлийн амжилт хүсч, цаа бэлэглэв.
Түүнийг цаатан иргэд урьж урцандаа хонуулж хоймор сайхан нутгаа дуурсган яваад талархал дэвшүүлж байлаа. Залуу дуучин Я.Гэрэлчулуун Шинэ-Идэр сумын уугуул юм. Тэрээр 2013 онд анхны уран бүтээлийн "Хоймор сайхан нутагтаа" тоглолтоо Улаанбаатарт хийхдээ Хөвсгөл нутгийнхаа зургаа дахь хошуу мал болсон цаан сүргээ өсгөн үржүүлэхийг уриалж цаа аваачин тоглолтондоо хөтлөн гарч ирж байсан юм. Тэр үед 1000 гаран цаатай байсан бол түүнээс хойш цаан сүргийн тоо толгой өсөн нэмэгдэж өнгөрсөн оны жилийн эцсээр 2229 цаатай болсонд их бэлэгшээж байна гэдгийг цаатан иргэд хэлж байлаа.
ТАЙГЫН ИРГЭД ДУУЧИН Я.ГЭРЭЛЧУЛУУНД ЦАА БЭЛЭГЛЭВ |
Сэтгэгдэл бичих