Цас, цааны баяр маргааш эхэлнэ
2019-02-27 17:27:53, 744
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс олон ястны өлгий болсон Хөвсгөл нутгийн онцлог, эрс тэс уур амьсгальтай энэ нутагт амьдарч ирсэн уламжлалт заншил, өв соёл хийгээд, цас,цаа хоёрын зохицол амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах зорилгоор  “Цас, цааны баяр” арга хэмжээг Рэнчинлхүмбэ суманд маргааш зохион байгуулна.
Энэ үеэр Дархадын хотгорын сумдын урлагийн тоглолт, нутгийн брэнд бүтээгдэхүүнээр бэлтгэсэн хээрийн цайны амталгаа, цасан дээр гар бөмбөгийн тэмцээн, олс таталт, буухиа гүйлт, цасны сумо, хааг цанын уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр эрэг уралдаан тэмцээн болно. “Цас, цааны баяр”-ыг долоон жилийн турш зөвхөн Рэнчинлхүмбэ сумын иргэдийн дунд зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн жил Дархад зоны өв соёл ёс заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хил залгаа сумдыг хамруулж өргөжүүлжээ. Өнгөрсөн онд тус баярт гадаадын 40 орчим жуулчин, ОХУ-ын 19 гэрэл зурагчин, сэтгүүлч, Өвөрмонголын сэтгүүлчид хүрэлцэн ирж оролцжээ.
Б.Гантуяа 


Цас, цааны баяр маргааш эхэлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0