Хөвсгөл аймийн Орон нутаг судлах музей мөсний баяраар буюу ирэх амралтын бямба, ням гарагт өглөөний 9-18 цагт ажиллана. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг мөсний баярын үеэр гадаад, дотоодын олон иргэд учраас орон нутгийн онцлог болсон соёлын өвийг сурталчлан таниулахаар амралтын өдрүүдэд ажиллана. Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, 12 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
Б.Ганаа
Мөсний баяраар буюу ирэх амралтын өдрүүдэд Музей ажиллана |
|
Сэтгэгдэл бичих