Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулахаар болсон билээ.Ноднингоос эхлээд гуравдугаар сарын 1-8-ны өдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй музейнүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг болсон. Улсын хэмжээнд одоогоор 200 гаруй музей ажиллаж байна. Энэ жил эдгээр музей мөн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Ж.Батсайхан
Монгол орны бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ |
|
Сэтгэгдэл бичих