Иргэд сонирхсон номоо интернэт ашиглан хайх боломж бүрджээ
2019-02-14 21:47:06, 839
Хөвсгөл аймгийн Нийтийн Номын сангийн хамт олон өнгөрсөн онд уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд олон ажил хийгдсэний дотроос 65000 номоо электрон каталогид бүрэн оруулж дуусган, интернэтийн үүлэн технологид холбогдсон нь орчин үеийн уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн томоохон алхам болжээ. Электрон каталогид хандахдаа khovsgol.lib4u.net хаягаар орж номын нэр, зохиогч, агуулга, түлхүүр үг зэрэг олон сонголтоор хайж сонирхсон номоо олох боломжтой юм. Уншигчид интернэтийн сүлжээ ашиглан өөрийн  хүссэн цагтаа байгаа газраасаа аймгийн номын сангийн сан хөмрөг дэх 60 гаруй мянган номын мэдээллийг авч, урьдчилан захиалга хийх боломжтой болж байгаа ажээ.
Б.Гантуяа 
 


Иргэд сонирхсон номоо интернэт ашиглан хайх боломж бүрджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0