Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд өсвөрийн яруу найрагчдын аймгийн аварга шалгаруулах “Хүрэл тулга-2018” наадам болж 22 сургуулийн 82 хүүхэд шүлгэн хүлгээ уралдуулж дунд насны ангилалд Тариалан сумын 9-р ангийн сурагч А.Пүрэвжал түрүүлсэн бол ахлах насны ангилалд Тосонцэнгэл сумын 10-ын Б ангийн сурагч Б.Бүхбат түрүүлж Улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо.
Тус наадмыг Монгол Улсын СГЗ, Далантайн Сүрэнжавын нэрэмжит болгон зохион байгуулдаг бөгөөд дараагийн уралдаан буюу 2020 оны “Хүрэл тулга” наадмыг Хөвсгөл нуурын эрэгт зохион байгуулахаар боллоо.
25 дахь жилдээ зохион байгуулагдсан наадмын үеэр “Хүрэл тулга”-ын дэргэд анх удаа насанд хүрэгчдийн дунд 5 минутын хугацаанд шүлэг бичих уралдаан болж Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Ж.Даваадамдин түрүүлсэн байна. Энэ нь шүлэг найраг сонирхогч, хүүхэд, багш эцэг эхчүүдэд сонирхолтой онцлог арга хэмжээ болжээ.
2020 ОНЫ “ХҮРЭЛ ТУЛГА НААДАМ” ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГТ БОЛНО |
|
Сэтгэгдэл бичих