Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх 3 сарын 2-4-нд Хатгал тосгоны Хүй толгойд болно. Энэ жил мөсний баярыг 20 дахь жилдээ зохион байгуулах бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг хуурай газарт тавиулж мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргах гэнэ.
“Хөх сувд-2019” мөсний баярын үеэр гадаад дотоодын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болох олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Тухайлбал мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болно.Мөн аймгийн байгаль орчны салбарын байгууллагуудын “Хөвсгөл далай” мөсөн хотхоноор зочлох”, “Далай ээжийн өвөл” гэрэл зургийн үзэсгэлэн, жуулчдад зориулсан “Competition for tourists” хөгжөөнт тэмцээн, хоолны шоу, мөсөн дээр дамар түлхэх тэмцээн, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, гадаад дотоодын жуулчдын “Монгол 100” мөсөн дээрх 500 метрийн нөхөрсөг марафон, чаргатай уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.
Б.Гантуяа
“Хөх сувд-2019” Мөсний баяр 3 дугаар сарын 2,3,4 -нд Хатгал тосгоны "Хүй толгой"-д болно |
|
Сэтгэгдэл бичих