Аль нэг байлдааны хөлөг онгоц дээрээ Францын бээл ахайтныг тээж Бон руу хүргэж өгөх тухай Мальтийн бүлгэмийн хүлэг баатруудыг ятгах нь туйлын хэцүү төвөгтэй ажил байжээ. Анжелика үүний төлөө Рошбрюн гүнтэн, цэргийн тойргийн ларга Марш тайж Рогье тайж, тэр бүү хэл Хозе Альмад тайжийг хүртэл ятгахад хүрэв. Гэвч тэд бүгд л иймэрхүү солиотой алхам хийхээс татгалзахыг түүнд ятгах гэж оролдоно. Загалмайн шашинт эмэгтэй хүн Берберид буух нь асар их аюултай гэж тэд батлах аж. Тус номыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас унших боломжтойг дуулгая.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас шинэ номнуудыг цувралаар танилцуулж байна Анжелика ба султан |
|
Сэтгэгдэл бичих