“Монте Кристо гүн”, “Шадар 3 цэрэг” зэрэг алдартай бүтээлүүдээрээ дэлхийн сая сая уншигчдын талархлыг хүлээсэн францын алдарт зохиолч А.Дюмагийн нэгэн сайхан роман анх удаа монгол хэлээр орчуулагдан худалдаанд гарч байна. Уншигчдынхаа сэтгэлд түүхэн бодит хүн шиг хүндлэгдэн үлддэг түүний зохиолын баатруудын дүрийг та санаж буй биз ээ. Хайр сэтгэл, адал явдалт, догдлол шаналал, харуусал халаглал дүүрэн эмгэнэлт роман. Амь насанд нь халдах хуйвалдааныг илрүүлсэн ч түүнд оролцсон бүх хүнийг цаазын ялаас өршөөх бичгийг засаг баригч өөрөө өгдөг. Өршөөлийн бичиг ганц мөчөөр хоцорч хүрэхэд хуйвалдаанд оролцогчдын нэгнийх нь толгойг авч таарна. Үлдсэн нөхөд нь өршөөгдсөнөө мэдсэн ч үйлс нэгт нөхрийн толгой унасан хойно өөрсдийнх нь ч унана хэмээн сайн дураар илдний доор толгойгоо тавьж өгнө. Тус номыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас унших боломжтойг дуулгая.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас шинэ номнуудыг цувралаар танилцуулж байна “Засаг баригчийн охин” |
|
Сэтгэгдэл бичих