Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас сурагчдын амралтаараа унших боломжтой номнуудыг цувралаар танилцуулж байна “Бортогонд нуусан амь”
2019-01-10 16:25:33, 659
 Холокост буюу Фашистууд Еврейчүүдийг хоморголон устгах харгислалын үеэр болсон гайхалтай баатарлаг үйлсийн түүх одоогийн АНУ-ын Канзас мужийн гурван охины амьдралыг хэрхэн өөрчилсөн тухай энэхүү номд өгүүлнэ. Зохиолч Жэк Майер хоёр өөр цаг үед тус тусдаа өрнөсөн ч хоорондоо салшгүй холбогдох дээрх хоёр түүхийг маш чадварлагаар нэгэн боть номонд нэгтгэн өгүүлснээр өнөөгийн бид нарт Холокостын тухай тодорхой ойлгох ховорхон боломжийг олгож байна. Энэ номыг уншсан аливаа хүн урам зориг сайхан сэтгэлийн хүчийг мэдэрдэг бөгөөд ялангуяа залуучуудад нэн сургамжтай учраас та бүхнийг тус номыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас унших боломжтойг дуулгая.
Б.Гантуяа 
 


Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас сурагчдын амралтаараа унших боломжтой номнуудыг цувралаар танилцуулж байна “Бортогонд нуусан амь”

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0