Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас уншигч нартаа Зохиолч, нийтлэлч Ж.Наранагийн “Ханзны хатан хаадын хилэнц” романыг танилцуулж байна. Тус номны нэгдүгээр дэвтэрт өнгөрсөн зууны 1920-иод оны дундаас 1960-аад оны дунд хүртэлх нийслэл Улаанбаатар хотын хүн зоны амьдралыг Дийдэнханд, Дариймаа хэмээх хоёр бүсгүйн болон тэдний эцэг эх, хамаатан садны амьдралаар тод томруун өгүүлсэн бөгөөд хувь заяаны эргүүлэгт орсон хоёр бүсгүй хятад хүмүүстэй дэр нэгтгэснээр ямаршуухан амьдрал туулж өнгөрсөн талаар маш сонирхолтой өгүүлжээ. Мөн тэдний үр хүүхдийн амьдралыг хамтад нь толилуулж, удам судар, хүний ген гэдэг хүмүүний амьдралд ямар их чухал нандин, хайрлаж хамгаалж явууштай юм бэ ? гэдгийг онц сонирхолтойгоор хүүрнэн толилуулжээ. Харин хоёрдугаар дэвтэрт Дийдэнханд Лиү данжаад хоёрын ганц охин Байхуарын тухай өгүүлэхдээ 1970-аад оны дунд хүртэлх тухайн үеийн нийгмийн бодит тусгал болох Хятадын эрлийз, хурлийз хэмээх хүмүүсийн тухай давхар өгүүлж, олон сонирхолтой хэсгүүдээр тодотгосон нь уншихад сонирхолтой, басхүү тэдний өнгөрүүлсэн хувь хүмүүний жаргал зовлонгийн тухай, тэдэнд хандах тухайн үеийн нийгмийн уур амьсгалыг хамтад нь мэдэж авах боломжтой юм. Тус номыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас амтархан уншаарай.
Б.Ганаа
Нийтийн номын сангаас Ж.Наранагийн “Ханзны хатан хаадын хилэнц” романыг танилцуулж байна |
|
Сэтгэгдэл бичих