МҮХАҮТанхимын Хөвсгөл аймаг дахь салбар Хөвсгөл аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Хөвсгөл entrepreneur”-2018 арга хэмжээг 16 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн хувьд аймгийн Засаг даргын тамгын газар, Ажил олгогч эздийн холбоотой хамтран хоймор нутгийнхаа бренд үйлдвэрлэгчдийг алдаршуулан шагнаж урамшуулж 400 орчим бизнес эрхлэгчид шинэ жилийн баяраа хамтдаа тэмдэглэлээ. Энэ үеэр бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын амжилтыг дүгнэн шагнаж урамшуулсан бөгөөд хувийн хөрөнгө оруулалтаар хамгийн том бүтээн байгуулалт хийсэн П.Отгон-Очир захиралтай Хөвсгөл Центр компаний хамт олон Гранпри шагнал хүртлээ.
Мөн оны шилдэг худалдаа үйлчилгээний байгууллага Ө.Нямсүрэн захиралтай Ивээх сондор компани, оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага Б.Батхөлөг захиралтай Макс принт компани, оны шилдэг эрүүл мэндийн байгууллага Р.Нарантуяа захиралтай Оюу ундраа эмнэлэг, оны шилдэг аж үйлдвэрлэл номинацид Ж.Түмэн-Очир захиралтай Эрмүүн-Оч компани, оны шилдэг байгальд ээлтэй ойн аж ахуйн нэгжээр Б.Баярцэцэг захиралтай Домогт далай компани, оны шилдэг бизнес эмэгтэй Удамт учиг компаний захирал М.Өлзийжаргал, оны шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр Б.Баяраа захиралтай Хөвсгөл номин мебель, оны шилдэг менежменттэй аж ахуйн нэгжээр н.Батсайхан захиралтай Эрч центр компани, оны шилдэг төсөвт байгуулагаар Ч.Батсүх даргатай Хот тохижуулах үйлчилгээний төв тус тус шалгарлаа.
Б.Гантуяа
Хөвсгөл Центр компани Гранпри шагнал хүртлээ |
Сэтгэгдэл бичих