"Тэгш оршихуй-2018" оны шилдэг эмэгтэй шалгаруулах тэргүүн дээд ёслол болов
2018-12-31 13:00:08, 771
Хөвсгөл аймгийн Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүдийг тодруулдаг "Тэгш оршихуй-2018" оны шилдэг эмэгтэй шалгаруулах тэргүүн дээд ёслол болж салбар салбарын 9 эмэгтэйг шилдгээр тодрууллаа.Ёслолын үйл ажиллагаанд төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, орон нутгийн байгууллага, 23 сум 1 тосгоны төлөөлөгчид бүхий 300 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.Төр захиргааны байгууллагын "Шилдэг эмэгтэй"-гээр, аймгийн ЗДТГ-ын төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч Ц.Мөнхтуяа, БСУГ-ын "Шилдэг эмэгтэй"-гээр Хүүхэд хөгжлийн академийн Хөвсгөл салбарын менежер, сарабон сампингийн багш Ш.Өлзийжаргал шалгарчээ. Мөн эрүүл мэндийн салбарын "Шилдэг эмэгтэй"-гээр Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хүүхэд харшлын их эмч Н.Байгалмаа, дэд бүтцийн салбарын "Шилдэг эмэгтэй"-гээр ГХБХБГ -ын барилгын инженерийн мэргэжилтэн Б.Энхжаргал, бизнесийн салбарын "Шилдэг эмэгтэй"-гээр "Номин" хүнсний дэлгүүр, хүнсний технологич Б.Эрдэнэцэцэг, ХХАА-н салбарын "Шилдэг эмэгтэй"-гээр "Хөвсгөл Алтан дуулга" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэн тодорлоо. Мөн аялал жуулчлалын салбарын "Шилдэг эмэгтэй"-гээр "Агар эрдэнэс трейд" ХХК-ийн захирал Г.Уранбилэг, хэвлэл мэдээллийн салбарын "Шилдэг эмэгтэй"-гээр Далай-Ээж телевизийн зураглаач, эвлүүлэгч Н.Цасчихэр, баялаг бүтээгч "Шилдэг эмэгтэй"-гээр "Удамт учиг" ХХК-ийн захирал М.Өлзийжаргал шалгарч “Тэгш оршихуй” хүндтэй шагналын эзэд боллоо.
Б.Гантуяа


"Тэгш оршихуй-2018" оны шилдэг эмэгтэй шалгаруулах тэргүүн дээд ёслол болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0