Алтан сарнайн эзэн 5 залууг цахимаар тодруулна
2018-12-28 21:57:24, 666
Хөвсгөл аймгийн Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос жил бүр оны шилдэг залуусыг тодруулдаг “Алтан сарнай-2018” наадам энэ сарын 31-нд болно. Энэ жилийн онцлог нэр дэвшигчдийн материалыг цахимд байршуулж иргэдийн саналаар онлайнаар шилдгийг тодруулж шагналыг Хотгойдын баатар Чингүнжавын талбайд болох Сүлд модны наадам дээр гардуулах гэнэ. Эх оронч монгол залуу, боловсролтой монгол залуу, хариуцлагатай монгол залуу, эрүүл монгол залуу, бүтээлч монгол залуу гэсэн 5 номинацид тодруулж Алтан сарнай шагналыг хүртээх бөгөөд шагнал  тус бүрийг 500,000 төгрөг дагалдах ажээ. 
Б.Гантуяа 
 


Алтан сарнайн эзэн 5 залууг цахимаар тодруулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0