Хөвсгөлчүүд шинэ жилийн баяраа Хотгойдын баатар Чингүнжавын талбайд тэмдэглэнэ. Шинэ жилийн баярт зориулж талбайд 3 метр өвлийн өвгөн, 2,4 метр цасан охиныг хөөсөөр хийж монументаль гэрлэн чимэглэлээр тайз болон орчныг бүрдүүлнэ. Энэ сарын 31-ний орой 17 цаг 30 минутаас 18 цаг 30 минутын хооронд төрийн байгууллагууд ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлэх бөгөөд үргэлжлээд сүлд модны наадам эхлэх гэнэ. Баярын үдэш энэ онд хийж бүтээсэн ажлаараа хоймор нутагтаа тэргүүлсэн 9 алдартанг тодруулж өвлийн өвгөн аавын бэлэг гардуулж иргэдэд уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Мөн иргэдийн зургаа авахуулах тусгай талбайг гэрлээр чимэглэн байгуулах ажээ.
Б.Гантуяа
Шинэ жилийн баяраар Чингүнжавын талбайд монументаль гэрлэн чимэглэл хийнэ |
|
Сэтгэгдэл бичих