Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд-2018” оны шилдгүүдийг шалгаруулах сүлд модны наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулав. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн нэг дүгээр ангийн сурагч 6 настай Л. Батжаргал Хөвсгөлийн ирээдүйн бахархал Хөх сувдын эзнээр тодорлоо. Тэрээр 2018 онд аймгийн аварга шалгаруулах соробан сампингийн тэмцээнээс мөнгөн медаль, Үндэсний аварга шалгуурлах тэмцээнээс хүрэл медаль, Малайз улсад зохион байгуулагдсан Цээж тоолол, саробан сампингийн тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлж, Гранд чампион Дэлхийн аварга болсон амжилтаараа тус шагналыг хүртжээ. Мөн Идэр дээд сургуулийн оюутан Б.Баасанхүү шилдэг тамирчинаар, Монгол HD телевизийн ерөнхий найруулагч Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Г. Даваадорж Соёл урлагийн шилдэг зүтгэлтэн, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул “Хөвсгөл бат чандмань” компанийн захирал Г.Батцогт шилдэг бинесмэн,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул ХААИС-ын Агро экологийн сургуулийн захирал А.Буянбаатар шилдэг эрдэмтэн, Аяны жолоо компани шилдэг нутгийн брэнд үйлдвэрлэгчээр шалгарчээ. Оны онцлох бахархалт алдартанаар Дэлхийн дөрөв дэх удаагийн аварга Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул Г. Угалзцэцэг
Хөвсгөлийн шилдгийн шилдэг алдартанаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Монгол Улсын гавьяат нисгэгч Рословын Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат эмч, нэрт соён гэгээрүүлэгч Жамцын Бадраа агсны гэргий,Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул Х.Бадарч
Монголын эрүүл мэндийн салбар, тэр дундаа эх баригч эмчээр хагас зуун жил ажиллаж, дутуу төрж зуршсан хориод мянган эхийг гүйцэд төрүүлж, 50 жилийн турш олон арван мянган бяцхан иргэдийн боож авсан гавьяат үйлсээрээ шалгарсан байна.
Б.Гантуяа
Л. Батжаргал Хөвсгөлийн ирээдүйн бахархал “Хөх сувд-2018”-ын эзнээр тодорлоо |
|
Сэтгэгдэл бичих