Хөвсгөлийн алдартнууд нутгийн дүүгээ уухайлан дэмжиж байна. Та ч бас дэмжиж саналаа өгөөрэй
2018-11-25 15:58:24, 2157
“Авьаслаг Монголчууд-3” шоуны Алтан баззерын эзэн Г.Гантогтох өнөөдөр дараагийн шатандаа оролцохоор бэлтгэлээ бүрэн хангажээ. Түүнийг МУ-ын арслан Ц.Содномдорж, Дэлхийн аварга Г.Угалзцэцэг, зэрэг хоймор нутгийн олон алдартнууд уухайлан дэмжиж амжилт хүсч байна.
Энэ л өдөр Хөвсгөлчүүд бие биенээ дэмжиж чаддаг гэдгээ харуулах өдөр ирлээ. Та бүхэн  “Авьаслаг Монголчууд-3” шоуны өнөөдрийн дугаарын дараа 21 цагаас мессеж санал авах цаг эхлэнгүүт нутгийн охиноо дэмжин мессеж илгээгээрэй.
Нэг дугаараас хэдэн ч мессеж илгээх боломжтой юм. Монгол орны хойморт орших хамгийн олон хүн амтай алдартан авьяастны өлгий болсон Хөвсгөлчүүдээ Дархад дууг эвлэгхэн дуулж  авьяас чадвар, хэвлүүхэн ухаалаг байдлаараа олон түмний хайрыг татаж аймаг, сум, аав ээжийнхээ нэрийг сайнаар дуурсгаж яваа  Г.Гантогтох охиноо дэмжихийг  “Хөвсгөлийн өнгө” сайтын хамт олон уриалж байна.
Тиймээ.
ХӨВСГӨЛЧҮҮД АВЬЯАСТАЙ,
ХӨВСГӨЛЧҮҮД ОЛУУЛАА,
ХӨВСГӨЛЧҮҮД БИЕ БИЕНЭЭ ДЭМЖДЭГ гэдгийг харуулаад өгөөрэй.
Б.Гантуяа 
 


Хөвсгөлийн алдартнууд нутгийн дүүгээ уухайлан дэмжиж байна. Та ч бас дэмжиж саналаа өгөөрэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-11-26 20:42:43
    Davaanyam: Amjilt husey.Mundag ohindoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-11-26 14:50:56
    Davaadalai: Mundag ohiniig demjij bgaashvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-11-25 17:28:33
    Dojjinjaw: Chi chadna amjilt Hoimor nutgiin Hoimor log ohin