Дархад дуугаар Алтан баззерын эзэн болсон Г.Гантогтоход амжилт хүслээ
2018-11-17 13:35:06, 1556
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд  “Авьяаслаг Монголчууд-3” шоунд амжилттай оролцож алтан баззерын эзэн болсон Г.Гантогтох охиныг хүлээн авч уулзан  шоуны дараагийн шатанд нь амжилт хүслээ. Г.Гантогтох уран уншлага, жүжиглэлтээс гадна шүлэг бичиж, шатар тоглож, гар урлал сонирхдог гэдгээ хэлж байлаа. Хоймор нутгийн олон ястны төлөөлөл болсон дархад дууг эвлэгхэн дуулж  авьяас чадвар, хэвлүүхэн ухаалаг байдлаараа олон түмний хайрыг татаж аймаг, сум, аав ээжийнхээ нэрийг сайнаар дуурсгаж яваа түүнд нийт Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж шоуны дараагийн шатанд оролцохтой холбоотой зардлыг аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэж өгнө гэдгийг хэлж байлаа. Тус аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Баянзүрх сумын дархад ястан өөрийн гэсэн өвөрмөц аялгуутай дууны өвөөр нэн баялаг бөгөөд Хөвсгөл нутагт тархсан ардын дууны зонхилох нь дархад дуу юм. Дархад дууны ая нь ганган, үг нь оновчтой, цэц сайтай бөгөөд онцлог нь хөг аялгадаа байдаг ажээ.Сүүлийн үед уртавтар уянгалаг ая нь цөөрч богино ая элбэгшиж байгаа бөгөөд дархад дуу нь зөвхөн дархад ястан төдийгүй аймгийн хэмжээнд түгэн дэлгэрч өргөн дуулагддаг болжээ.
 
Б.Гантуяа 
 


Дархад дуугаар Алтан баззерын эзэн болсон Г.Гантогтоход амжилт хүслээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-04 02:23:19
    Зочин: Нутгын дүүдээ урлаг соёлын өндөр амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-11-17 14:40:43
    Зочин: Шоунд нь амжилт хүсье. Мундаг хүүхэд шүү.