“Миний нутгийн бахархал” сэдэвт гар зургийн уралдааныг зарлалаа
2018-11-13 14:35:42, 733
МУСГЗ, зохиолч, яруу найрагч Далантайн Сүрэнжавын “Хөвсгөл” найраглалаар дамжуулан зохиолчийн амьдрал, уран бүтээлийн тухай танин мэдүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үеийхэнд төрсөн газар ус, эх орноо танин мэдэх, эх оронч, иргэнлэг хүмүүжил олгох мөн хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан, Дэлхийн Зөн Монголд олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран “Миний нутгийн бахархал” сэдэвт гар зургийн уралдааныг зарлалаа.Уралдаан Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн  8-12-р ангийн уншигчдын дунд болно. Оролцогч уншигчид өөрсдийн амьдарч байгаа газар орон нутгаа дүрслэн зургаар илэрхийлж 2018 оны 11дугаар сарын 06-наас 11 дүгээр сарын 23-ны дотор аймгийн Нийтийн номын сангийн нийтийн уншлагын танхимд ирүүлнэ. 
Тавигдах шаардлага: 
-Зохиолч Д.Сүрэнжавын “Хөвсгөл найраглал” уншиж судалсан, найраглалын агуулгыг тусгасан байх
-Уралдаанд ирэх бүтээлүүдийг А2 /42x60/ хэм хэмжээтэй цаасан дээр усан будаг, тосон харандаа, өнгийн харандаа, гуашь гэсэн зориулалтын материал, хэрэгслээр зурсан байна.
-Зургийн баруун доод буланд сургууль, анги бүлгийг тодорхой бичиж, ирүүлэх бөгөөд уралдаан нь тодорхой сэдвийн дор жил бүр уламжлагдан явагдаж байх ажээ.
Б.Гантуяа 
 


“Миний нутгийн бахархал” сэдэвт гар зургийн уралдааныг зарлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0