Хөвсгөл аймгийн Мөрөн суманд анхны номын худалдааны төрөлжсөн төв болох “Хүүхдийн номын өргөө” байгуулагдаж нээлтээ хийлээ. Тус төвд Интерномын Хөвсгөл аймаг дахь салбар, Азхур, Сэлэнгэ, Соёмбо, Мир номын дэлгүүрүүдийн бүх төрлийн ном үйлдвэрийн үнээрээ худалдаалагдаж байгаагаараа онцлог юм.
Мөн бичгийн хэрэглэл, сэтгэхүй хөгжүүлэх оюунлаг тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн буюу багш нар болон сургуулийн кабинет тохижуулах, Q хөгжүүлэх хичээлийн тоног төхөөрөмж зэргийг хамгийн хямд үнээр худалдаалж байна. Тус төвд Улаанбаатар принтийн монгол дэвтэр үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байна.
Хамгийн гол нь орон нутагт хамгийн хямд үнээр чанартай барааг сонголт өргөн худалдаалж байх ажээ.
Тус аймагт 1990-ээд оноос хойш номын худалдааны төв байхгүй болсон бөгөөд 30 орчим жилийн дараа хувийн хөрөнгө оруулалтаар номын өргөөтэй боллоо.
Ийнхүү хоймор нутагт анхны төрөлжсөн номын өргөөг бүтээхэд эрхзүйн дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, Барилга хот байгуулалтын газар, Дулааны станц, УСНААК-ийн хамт олонд талархаж буйгаа “Хүүхдийн номын өргөө”-ний захирал М.Эрдэнэсайхан нээлтийн үеэр хэлж байлаа.
Б.Гантуяа
Хөвсгөл аймагт анхны “Хүүхдийн номын өргөө” нээлтээ хийлээ |
|
Сэтгэгдэл бичих