Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан, Утга зохиолын нэгдэл хамтран яруу найрагч Ш.Бадамрагчаагийн “Хүлцэнгүй Утопи" номын нээлтийг зохион байгууллаа.
Яруу найрагч Ш.Бадамрагчаа нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 2014 онд анхны “Бяцхан гэрлүүд" яруу найргийн номоо хэвлүүлж байсан бол эдүгээ 4 жилийн дараа хоёр дахь яруу найргийн номоо ийнхүү өлгийдөн авлаа.
Энэ үеэр сурагчид номны нэрний талаар тодруулахад “Утопи” гэдэг үг нь үл гүйцэлдэх үзэл гэсэн утгатайг хэлж байлаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Утга зохиолын нэгдлийн хамт олон, ГБХЗХГ-ын дарга Ч.Дашбаяр, БСУГ-ын Монгол хэл, уран зохиолын заах арга зүйч О.Оюунтунгалаг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын биe төлөөлөгч, Цэцэрлэг сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Г.Сарангэрэл , ахмад яруу найрагч н. Гэлэгжамц болон гэр бүл, найз нөхөд, багш нар, сурагчид, яруу найрагт дуртай уншигчид оролцлоо.
Б.Гантуяа
“Хүлцэнгүй Утопи” номын нээлт боллоо |
Сэтгэгдэл бичих