Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан жилдээ 50 мянга гаруй уншигчдад 60 мянга гаруй номоор үйлчилж байна. Номын сангийн гурван уншлагын танхим бүр ойрын фондтой бөгөөд тус фондыг эрэлт хэрэгцээ ихтэй шинэ ирсэн өдөр тутам хэрэглэгддэг номуудаар бүрдүүлжээ. Монгол номын, гадаад номын, тогтмол хэвлэлийн гэсэн гурван үндсэн фондод 100 сая гаруй төгрөгний 57 000 гаруй ном хадгалагдаж байна. Энэ жил 534 ширхэг ном шинээр авч фонд баяжилт хийжээ. Энэ нь жилийн фонд баяжилтын 70 гаруй хувь хийгдсэн гэдгийг Уншлага үйлчилгээний нэгжийн дарга Ч.Базар хэлж байлаа. Өнгөрсөн онд буюу 2017 онд 9 сая орчим төгрөгийн фонд баяжилт хийгдсэн бөгөөд фонд баяжилтыг өгөгдсөн төсвөөс гадна хандив тусламжаар бүрдүүлдэг ажээ.
Б.Гантуяа
Номын сан энэ онд 534 ширхэг ном шинээр авч фондоо баяжуулжээ |
|
Сэтгэгдэл бичих