Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан энэ онд 4700 гаруй уншигч шинээр бүртгэж 10000 гаруй уншигчдад 20000 гаруй ном олгож үйлчилсэн байна. Нийт уншигчдын ихэнх нь буюу 4100 гаруй нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид бөгөөд уран зохиол, хувь хүний хөгжил, элсэлтийн ерөнхий шалгалтын номнууд эрэлт ихтэй байгаа гэнэ. Тус номын сан анх 1944 онд 1000 номтой, нэг орон тоотойгоор тэр үеийн аймгийн клубын дэргэд “Уншлагын газар” нэртэйгээр байгуулагдаж байсан бол эдүгээ 62,5 мянган номын фондтой нийтийн уншлагын, гэрээр ном олгох, хүүхдийн уншлагын гэсэн гурван танхимтай болжээ. Номын сан хоорондын ном солилцоог сургуулиудын номын сангуудтай тогтмол хийж жил бүр 2-5 сая төгрөгний номоор фондын баяжилт хийж байна. Мөн шинээр ирсэн номоо иргэд, уншигчдад мэдээлж танилцуулж санамж өгөх, ном зүй гаргах, номын үзэсгэлэн гаргах ажлуудыг тогтмол зохион байгуулдаг болжээ.
Б.Гантуяа
Номын сангаар ихэвчлэн төгсөх ангийн сурагчид үйлчлүүлж байна |
|
Сэтгэгдэл бичих