Нийтийн номын сангийн каталоги цахимд шилжлээ
2018-10-30 11:01:29, 793
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан үйл ажиллагаандаа шинэ дэвшилтэт технологи бүхий Lib4U.net программын шинэ хувилбарыг нэвтрүүлснээр  номын сангийн каталоги цахимд шилжлээ. Энэ нь орчин үеийн үүлэн технологид суурилсан бөгөөд номын сангийн бүх мэдээлэл нь найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа бүхий дата төвүүдэд байрлах юм. Өөрөөр хэлбэл хүссэн хүн бүр интернэтэд холбогдсон ухаалаг гар утас болон суурин компьютероо ашиглан хаанаас ч номын сантай холбоотой номын сангийн үйл ажиллагаа, ном зүйн мэдээллийг богино хугацаанд олж авах боломжтой болжээ. “Манайх энэхүү программ хангамжийг анх 2010 онд худалдан авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байсан. Харин энэ удаад шинэ, дэвшилтэт хувилбарыг дахин нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Энэ программыг нэвтрүүлснээр номын сангийн архив устаж үгүй болно гэсэн ойлголт байхгүй болж байгаа юм. Улсын хэмжээний мэдээллийн баазад мөн бидний үйл ажиллагаа,мэдээ мэдээллийг маш богино хугацаанд түргэн шуурхай уншигчид олж авах боломжтой юм. Нэг үгээр хэлбэл уншигчдад бүхий л боломжууд нээлттэй болж байна. Мөн номын санчдын ачаалал ч багасч, программыг дагаад интернэтийн хурд нэмэгдсэн. Энэ бол бидэнд маш олон давуу талыг бий болгож байгаа юм” гэдгийг Нийтийн номын сангийн Уншлага үйлчилгээний нэгжийн дарга Ч.Базар хэлж байлаа. Тус номын сангийн фондод  67165 ном байдаг бөгөөд иргэд сонирхсон номынхоо каталогийг интернэттэй үед хаанаас гэсэн 
https://lib4u.net/?lib=khovsgol
 энэ линкээр хайж хэрвээ байвал Номын санд очиж унших боломжтой болж байгаа ажээ.
 
Б.Гантуяа 
 


Нийтийн номын сангийн каталоги цахимд шилжлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0