Хөвсгөл аймагт "Соёлын бүтээлч сар" аяны нээлт боллоо.
Тус аяныг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх, зорилгоор улс орон даяар зохион байгуулж байна.
Аяны хүрээнд “Соёлын өв”, “Урлаг уран бүтээл”, “Соён гэгээрэл” спортын чиглэлээр үзэсгэлэн, урлагийн тоглолт, бүтээлч экспо, хэлэлцүүлэг, спортын уралдаан тэмцээн зохион байгуулна.
Боловсролын хөтөлбөр, бүх нийтийн боловсрол олгох оролцоот хөтөлбөр зэрэг хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн 200 гаруй үйл ажиллагааг 30 орчим байгууллага, уран бүтээлчийн оролцоотойгоор зохион байгуулахаар төлөвлөж байна гэдгийг СУАЖЗГ-ын дарга Л.Батцэцэг хэллээ.
Энэ үеэр ХДТ-ын хамт олон уран бүтээлээ толилуулж, Төв музей "Хориг уулын эрдэнэс" гэрэл зургийн үзэсгэлэнг танилцууллаа.
Б.Ганаа
| Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд 200 гаруй үйл ажиллагаа зохион байгуулна |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Сэтгэгдэл бичих