“Будамшуу” инээдмийн жүжгийг толилууллаа
2024-03-29 07:59:24, 142

Олон улсын театрын өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон ОХУ-ын Буриад Улсын СГЗ зохиолч Ш.Цэрэнгийн “Будамшуу” эмгэнэлт, инээдмийн жүжгийг толилууллаа.Хөвсгөл аймаг 2024 оныг  "Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих" жил болгон зарласан.

Энэ хүрээнд аймгийн ХДТ-ын хамт олон “Нэгдүгээрт хүүхэд” уриалгад нэгдэж “Хөшиг нээгдэх бүрд нэг мессеж” санаачилгыг эхлүүлж, тайзан дээр тоглосон тоглолт бүрийн орлогын нэг хувийг Хөвсгөл аймгийн хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулна гэдгийг дарга Ж.Даваадамдин хэллээ.

Мөн “Нэгдүгээрт хүүхэд”, “Соёлын мод” гэсэн гэрэлт самбаруудыг театрынхаа тайзан дээр байрлуулж, хүүхэд бүхний сайн сайхны төлөө байгууллага, хүн бүр нэгдэхийг уриаллаа.

Б.Ганаа


“Будамшуу” инээдмийн жүжгийг толилууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0