Мөрөн сумын иргэн Ц.Жамсранжав 2001 оноос эхлэн “Таван цагариг” сониныг захиалан уншиж дугаар бүрийг үдэж хадгалдаг байжээ. Түүний цуглуулгад 800 орчим дугаар хадгалагдсан бөгөөд өнөөдөр МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн архивын сан хөмрөгт хүлээлгэн өглөө.
Ц.Жамсранжав “Би спорт сонирхдог учраас 2001 оноос эхлэн “Таван цагариг” сониныг захиалан уншиж ирсэн. Энэ сонины хамгийн сүүлийн дугаар хүртэл 15 жилийн 800 орчим дугаарыг нэг бүрчлэн эмхэлж Төв номын санд хүлээлгэн өгч байна.

Цаашид олон иргэд спортын олон төрлийн хэмээн, наадмын тухай шаардлагатай мэдээ, мэдээллийг энэ сонины архиваас авч байгаасай гэж хүсэж байна” гэдгийг хэлж байлаа.
Б.Ганаа
| Ц.Жамсранжав өөрийн цуглуулсан “Таван цагариг” сонины 800 дугаарыг Номын санд хүлээлгэн өглөө |
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих