Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас аймгийнхаа 23 сум, нэг тосгоны товч түүх, үзэсгэлэнт газрын танилцуулга, зураг бүхий "Хоймор нутаг" номыг бүтээжээ. Бүтээлд орон нутгийн түүх, байгалийн үзэсгэлэнт газрыг сурталчилсан төдийгүй сувдан цэнхэр Хөвсгөл далай, Соёны нурууны ноён оргил, Бүрэн хаан уул, Хөвдөн хоолт цаа буга, тайгын онцлог, өвөрмөц уул, ус, ургамалтай танилцах боломжтой гэдгийг БСУГ-ын мэргэжилтэн Х.Баасансүрэн онцолж байлаа. Номыг Хөвсгөл аймгийн 23 сум нэг тосгоны номын санч нар хамтран бүтээсэн бөгөөд орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн зам мөр, түүх хадгалсан байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх мэдээллийг нэгэн цогц болгон аймгийнхаа нийт хүүхэд багачуудад хүргэжээ.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгийн тухай "Хоймор нутаг" ном уншигчдын гарт очлоо |
|
Сэтгэгдэл бичих