Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор “Соёмбо” цогцолборыг 2020 онд байгуулсан.
"Соёмбо" цогцолборт аймгийн Нийтийн номын сангаас Хөвсгөл нутагт ирж буй аялагч иргэд болон гэр бүлүүдэд зориулсан “Хамтдаа уншиж хөгжье” зөөврийн номын санг ажиллуулж эхэллээ.
Аялагч иргэд Мөрөн сумаас 5 км-ийн зайтай аймгийн төвийн хойно, Дулаанхан уулын энгэрт “Соёмбо” цогцолборыг зорин очиж зургаа авхуулж амрах үеэр хүүхдүүдэдээ үлгэр уншиж өгч, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрджээ.
Мөн хүүхдээ номын санд орхин явах боломжтой бөгөөд номын санч хүүхдүүдтэй хамтдаа ном уншиж, уншсан бүтээлийг нь яриулж, тайлбарлан өгч байна.
Аймгийн Нийтийн номын сан 69000 гаруй номын фондтой. Аялагчдад зориулсан зөөврийн номын сан бүх төрлийн 300 гаруй номыг багтаажээ.
Зөөврийн номын сан 8 дугаар сарыг дуустал өдөр бүрийн 16.00-22.00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.
Б.Ганаа
"Соёмбо" цогцолборт зөөврийн номын сан ажиллаж эхэллээ |
Сэтгэгдэл бичих