Номын баярыг угтаж 5000 хүүхэд, залууст хүрч үйлчилжээ
2023-05-22 11:38:02, 337

Хөвсгөл аймагт номын баярыг тэмдэглэж хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, бүх нийтийн уншлагыг дэмжих зорилгоор уншигч, зохиолчдын уулзалт, номын өдөрлөг, яруу найргийн үдэш, хүүхэд, залуучууд, иргэдэд зориулсан соёлын олон арга хэмжээг зохион байгуулж байна.

МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит  Нийтийн номын сангийн хамт олон номын баярыг угтан 3 сараас эхлэн тэргүүний хурдан уншигч шалгаруулах, номын ертөнц уншигчийн номын тэмдэглэлийн үзэсгэлэн, бийр хулсан үзгийн бичвэрийн үйлчилгээ, чөлөөт уншлага, номын үзэсгэлэн, хуучин номын худалдаа зэрэг  үйл ажиллагааг зохион байгуулж 5000 хүүхэд, залууст хүрч үйлчилжээ.

Номын баярын үеэр шилдэг уншигч хүүхдүүдийг тодруулан шагнаж урамшууллаа.

Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан 1944 онд анх нэг орон тоотойгоор аймгийн клубийн дэргэд байгуулагдаж байсан бол эдүгээ 16 орон тоотой, 140 гаруй уншигч хүлээн авах 3 уншлагын танхимтай, монгол, англи, орос болон бусад хэлний 60 гаруй мянган номын фондтой Номын сан мэдээллийн төв болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Б.Ганаа



Номын баярыг угтаж 5000 хүүхэд, залууст хүрч үйлчилжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-23 07:54:05
    ?????: Гоё хамт олонд амжилт хүсье.