 
            Хөвсгөл аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж 1967 онд Музей болон өргөжсөн байна. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ.
	.jpg)
Тус аймгийн Төв музей өнөөдөр сан хөмрөгтөө 4000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд орчин үеийн технологийн виртуал орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд иргэд зарим үзмэрүүдийг бодит орчин буюу дижитал орчинд үзэх боломж бүрдэх юм байна.
	
Музейн сан хөмрөг цуглуулгад мөстлөгийн үе буюу 10-20 мянган жилийн тэртээ устаж үгүй болсон аварга том арслан зааны соёо, араа шүд, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох зэр зэвсэг, хэрэглэл, хүрлийн үеийн гоёл чимэглэл, ахуйн зүйлс зэрэг үнэт үзмэрүүд байна.
	
	Угсаатны бүлгүүдийн өвөрмөц соёл ахуйг илэрхийлэх, оюуны өв бүтээл, урлал хувцас зүүсгэл, эд хэрэглэл, уламжлалт бөөгийн онгод шүтээн, иж бүрэн хуяг, хуур, хэрэгслийг дэлгэн тавьжээ.
Мөн алдарт Далайчойнхор вангийн хошууны уран дархчуудын бүтээл, нэрт уран сийлбэрчдийн сийлбэр, төрийн шагналт, гавьяатуудын уран зургуудыг үзэж сонирхох боломжтой юм.
Б.Ганаа
| Хөвсгөлийн Төв музейд 4000 гаруй үзмэр, эд өлгийн зүйл байна | 
 Itgeltugs Erdenebat    Environmental work 2025-10-29 15:01:17
			  Itgeltugs Erdenebat    Environmental work 2025-10-29 15:01:17 
 
                
     Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
			  Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16 
 
                
     Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
			  Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12 
 
                
     Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
			  Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07 
 
                
    
Сэтгэгдэл бичих