Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд мөсний баяр-2023” гуравдугаар сарын 2-4-ний өдөр Хатгал тосгон, Хүй толгойн урд Хайчийн аманд болно. Мөсний баярын үеэр олон сонирхолтой тоглолт, уралдаан, тэмцээн болох бөгөөд БНСУ-ын Тэжон хотын “Намчон” үндэсний хөгжмийн хамтлаг 17 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор болжээ. Тус аймагт жил бүр зохион байгуулдаг 2019 оны Цаатан фестивальд Тэжон хотын Со-гу дүүргийн уран сайханчид хүрэлцэн ирж оролцож байсан юм.
Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, мөсөн дээрх сур харваа, олс таталт, үндэсний хувцасны загварын уралдаан, олон ястны урлагийн тоглолт, тахтай морин чарганы уралдаан зэрэг олон төрлийн тэмцээн наадмыг зохион байгуулна.
Мөсний баярт БНСУ-ын үндэсний хөгжмийн “Намчон” хамтлаг оролцоно |
Сэтгэгдэл бичих