“Цаатан түмний аялгуу” дуулалт жүжиг тоглоно
2022-11-03 12:21:22, 822

Хөвсгөл аймаг дархад, цаатан, буриад, хотгойд, халх, гэсэн олон ястны өлгий нутаг.

Хоймор нутгийн 6 дахь хошуу мал цаа маллан амьдардаг цаатан иргэдийн өв соёл, мартагдсан дуу хуурыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалыг авч үлдэх, ирээдүй хойч үедээ таниулах зорилгоор МУУГЗ Г.Баасанжавын нэрэмжит ХДТ-ын хамт олон “Цаатан түмний аялгуу” дуулалт жүжгийг энэ сарын 15-нд тоглоно. Тоглолтод цаатан ардын мартагдсан дууг орчин үеийн этник урсгалаар дуулах бөгөөд 6 ястны онцлогийг харуулсан мэндчилгээг үзүүлэх аж. Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Цаатнууд бол уйгар угсааны монголжсон соёд урианхай юм. Цаатангийн үндэс угсаа нь уйгарууд бөгөөд Тагна, Соёны их тайгаар нүүдэллэн аж төрж, олон үеийг дамжиж буй болсон тайгын нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг бүтээсэн. Уйгар буюу цаатан иргэд нь эртний Монголын Уйгарын хаант улсын удам угсааг авч яваа хүмүүс гэж судлаачид үздэг ажээ. 

Б.Ганаа 

 
 


“Цаатан түмний аялгуу” дуулалт жүжиг тоглоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0