ОРХОН АЙМГИЙН СЭТГҮҮЛЧИД ТЭРГҮҮЛЖ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО
2018-09-24 15:36:38, 928
Хөвсгөл аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эгшиглэнт үзэг-2018” төвийн бүсийн урлаг, спортын наадам болж Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн 80 гаруй сэтгүүлчид урлаг спортоор өрсөлдсөнөөс Орхон аймгийн баг тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо. “Урлагийн наадамд сэтгүүлчид мэндчилгээ, хамтлагийн дуу, уран уншлага, гоцлол дуу, язгуур урлаг, харилцаа дуу, хамтлагийн бүжиг гэсэн 7 төрлөөр спортын наадамд гар бөмбөг, шатар, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн төрлүүдээр өрсөлджээ. Тус наадам хоёр жилд нэг удаа болох бөгөөд 2020 онд Орхон аймаг зохион байгуулах эрхийг авсан наадамдаа идэвхтэй оролцсон сэтгүүлч   уран бүтээлчиддээ болон хамтран зохион байгуулсан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олонд баярлалаа” гэдгийг Хөвсгөл аймаг дахь МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга Д.Гангаа хэлж байлаа. 
Б.Гантуяа 
 
 
 


ОРХОН АЙМГИЙН СЭТГҮҮЛЧИД ТЭРГҮҮЛЖ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0