Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ үеэр үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваар осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах талаар зөвлөмж өглөө.
Өнөөдрийн байдлаар “Хөх сувд-2022" мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай үргэлжилж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатар хэлж байлаа. Мөсний баяраар урьдчилсан байдлаар 10.000 орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолж, нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн мөсөн хаалга, мөсөн тайз, мөсөн гулгуур, түүнээс гадна 10 мөсөн урлан байгуулахаар уран бүтээлчдийн дунд бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдцийг бэлтгэж байгаа ажээ.
Сэтгүүлч Б.Амирлан
Мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай байна |
Сэтгэгдэл бичих