Яруу найрагч Р.Нэргүйн “Салхин дээрх тосгон” номын нээлт боллоо.
Р.Нэргүй нь 1984 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын уугуул бөгөөд 2013 оноос хойш Ханх суманд улсын бүртгэгчээр ажиллаж, чөлөөт цагаараа уран бүтээлээ туурвиж байгаа юм.”Би дархад зон олны өлгий болсон Рэнчинлхүмбэ суманд төрсөн. Бага наснаасаа л алиа хошин, ам дамжсан хууч домог яриаг сонсож өссөн. Миний өмнөх номуудад үзэсгэлэнт дархад нутаг уул усны тухай шүлэг ихэвчлэн орсон байдаг. Энэ удаа “Салхин дээрх тосгон” номыг тэнгэрийн оронд буй ээждээ зориулсан” гэдгийг яруу найрагч Р.Нэргүй хэлж байлаа.Тэрбээр 2008 онд "Цэнхэр хотгор", 2011 онд "Хөх уулсын салхи" 2014 онд "Цагаан хайрын домог" номоо тус тус хэвлүүлсэн байна.
Б.Ганаа
“Салхин дээрх тосгон” номын нээлт боллоо |
|
Сэтгэгдэл бичих