Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн “Өв соёл-эрч хүч” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын анхдугаар чуулганыг зохион байгуулав. Чуулганаар соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн 10 ахмад авьяастанд “Батламж” энгэрийн тэмдэг, мөнгөн шагнал олголоо.
Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсээс соёлын биет болон биет бус өв түүний өвлөгчийг тогтоох аймгийн салбар зөвлөлийн хурлыг 9 сумын 21 ардын авьяастны материалыг хэлэлцэж дээрх авъяастнуудыг тодруулсан гэдгийг чуулганы үеэр онцолж байв. Тухайлбал Тэс, Хотгойд дуу, Дархад, цаатан дуу, тан хийх уламжлалт анагаах ухаан, монгол уран бичлэг, хоолойн лимбэ гэсэн төрлүүдийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан учраас анх удаа ийнхүү алдаршуулж байгаа ажээ.
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨСӨН 10 АХМАДАД “БАТЛАМЖ” ОЛГОЛОО |
|
Сэтгэгдэл бичих