Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Зураач урчуудын холбоо, ерөнхий боловсролын сургуулийн зураг зүй, технологийн багш нартай хамтран "Хөвсгөл арт" галерей байгуулжээ. “Тус галерей нь тогтмол үйл ажиллагаа явуулж зураач урчуудын бүтээлийг олон нийтэд сурталчлах, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ” гэдгийг аймгийн БСУГ-ын дарга Ц.Ганзориг нээлтийн үеэр онцолж байлаа.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 50 гаруй зураач уран бүтээлчид байдаг бөгөөд энэ удаа 30 орчим уран бүтээлчийн 50 гаруй бүтээлийг дэлгэн тавьсан байна. Цаашид уран бүтээлчид тогтмол үзэсгэлэнгээ гаргаж уран бүтээлээ олон нийтэд хүргэх, худалдан борлуулах боломж бүрдэж байгаа ажээ.
Б.Ганаа
| Хөвсгөл арт галерей нээлтээ хийлээ |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07