Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадам Т. Амар-Амгалан тэргүүн байр эзэллээ
2020-09-01 09:13:38, 589

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн наадам залуучуудын сарын хүрээнд болж өндөрлөлөө. 99 жилийнхээ ойн хүрээнд, 100 жилийнхээ босгыг тавьж 21 дэх удаагаа яруу найргийн “Цагаан уул” хайрын шүлгийн наадмыг зохион байгуулсан юм. Хайрын шүлгийн наадмыг нээж МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шинэхүү үг хэлэв. Тус наадамд нийт 230 яруу найрагч оролцож, шүлгээ ирүүлсэнээс, 2-р шатны шалгаруултад 13 яруу найрагч шалгарч, эцсийн шалгаруулалтад оролцсон билээ.  Шилдэг 13 яруу найрагчдаас  шилдэг 5 яруу найрагч тодорсон байна. Уламжлал ёсоор хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, Монголын Зохиолчдын Эвлэл ажиллаа. Яруу найргийн наадмын шүүгчээр Болор цомын эзэн яруу найрагч Норовын Гантулга, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА, яруу найрагч Намбарын Пүрэв, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Цагаан-Уул наадмын тэргүүн шагналт Нямжаргалын Минжинсайхан, Г.Сэр-Одын шагналт, Цагаан- Уул наадмын тэргүүн шагналт Чулуунбаатарын Ууганбаяр нар ажиллав.  Ийнхүү “Цагаан- Уул” хайрын шүлгийн яруу найргийн наадмын Тэргүүн байрыг Т. Амар-Амгалан “Үүрдийн хайр” шүлгээр эзэлж, Цагаан- Уул цом, 1 сая төгрөг, Өргөмжлөлөөр, Дэд байрыг Ж. Эдмон, Гутгаар байрыг Ц. Отгонбаатар, Дөрөвдүгээр байрыг Э. Төгсжаргал, Тусгай байрыг Т. Мөнх- Амар нар эзэлж Өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг, үнэ бүхий зүйлээр  шагнуулав. Шагналыг МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шинэхүү, МЗХ-ны Тамгын газрын Дарга Б. Төрболд, шүүгч Н. Гантулга, Н. Пүрэв, Н. Минжинсайхан, Ч. Ууганбаяр нар гардуулав. Ивээн тэтгэгч, дэмжигчээр Монгол Улсын Их хурлын гишүүн Г. Мөнхцэцэг, Номин даатгал, Internom, SD evelopment оролцлоо. Цагаан-Уул хайрын  шүлгийн наадмын нэвтрүүлэг Монголын залуучуудын өдөр болох 8 сарын 25 нд МҮОНТ-ээр олон нийтэд хүрэх болно. 

 

 

Б.Туяа 



Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадам Т. Амар-Амгалан тэргүүн байр эзэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0