ХАТГАЛ ТОСГОНД “УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН” НЭЭГДЛЭЭ
2018-06-21 16:03:57, 624
Хөвсгөл аймгийн Зураач урчуудын холбооноос  өөрсдийн бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, аялагч жуулчдад үзүүлэн сурталчлах, зах зээлд борлуулах зорилгоор Хатгал тосгонд “Уран зургийн үзэсгэлэн” нээгдлээ. Тус үзэсгэлэнд эхний ээлжинд 20 гаруй уран бүтээлчдийн уран баримал, уран зураг, чимэглэх урлаг, сийлбэр, ардын урлаг гэсэн төрлийн 60 гаруй шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлжээ.Урин дулааны цагт Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадна дотны аялагч жуулчид жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд жуулчид хоймор нутгийн мэргэжлийн зураач, урчуудын уран бүтээл, бэлэг дурсгалын зүйлийг үзэж худалдан авах боломжтой боллоо.
Үзэсгэлэнгийн байрыг уран бүтээлчид өөрсдийн хөрөнгөөр тохьжуулан засварласан бөгөөд уран бүтээлийн үзэсгэлэн аялал жуулчлалын улиралд буюу 8 сарыг дуустал олны хүртээл болох ажээ.


ХАТГАЛ ТОСГОНД “УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН” НЭЭГДЛЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0