Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд 2017-2018 оны хичээлийн жилд Улсын болон бүсийн олимпиад тэмцээнд амжилттай оролцож урлаг, спортын амжилт гаргасан хоймор нутгийнхаа бахархал болсон багш, сурагчдыг шагнаж урамшуулж баяр хүргэлээ.
Тус багш сурагчдыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 69 дүгээр тогтоолоор баталсан шинэ журмын дагуу 200.000-1000.000 төгрөгийн шагнал урамшуулсан бөгөөд шагналд нийт 10100.000 төгрөг зарцуулжээ. Энэ хичээлийн жилд Улсын төрөлжсөн хичээлийн олимпиадаас тус аймгийн 3 багш алтан медаль, 2 багш мөнгөн медаль, 1 сурагч алтан медаль, 3 сурагч мөнгөн медаль, 4 сурагч хүрэл медаль нийт 13 медаль авчээ. Мөн Улсын чанартай урлагийн наадамд оролцож 3 сурагч алтан медаль, 2 сурагч мөнгөн медаль , 1 сурагч хүрэл медаль авсан амжилт гаргасан бөгөөд Улсын Сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд 2 багш тэргүүн байр эзэлжээ.
УРЛАГ СПОРТЫН АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА |
|
Сэтгэгдэл бичих