"Хөх сувд" мөсний баяр 20 дахь жилдээ болно
2020-01-08 19:39:29, 5229
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр 3 дугаар сарын 2-4-ний өдөр 20 дахь жилдээ болно.Мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ярилцлаа. Ажлын хэсгийн даргаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох ажиллах юм. Энэ жилийн хувьд мөсний баяр Монголын уламжлалт цагаан сарын баяртай ойр болох учраас эртнээс бэлтгэл ажлыг хангах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр хууль хүчний байгууллагууд анхаарч ажиллах, мөсөн хотхоныг хэрхэн байгуулах тал дээр санал солилцож ирэх 7 хоногт мөсний баярын хөтөлбөрийг иргэд олон нийтэд танилцуулахаар боллоо. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болох ажээ.
 
 Б.Ганаа


"Хөх сувд" мөсний баяр 20 дахь жилдээ болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-12 22:36:10
    Зочин: Goe shvv shn boldog shvv ochno
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-12 20:48:06
    Зочин: зохион байгуулагч дарга нараа өөр юум сэтгэлдээ жил болгон нэгэл хөтөлбөр гаргах юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-11 22:46:56
    ??????????: Далай руугаа 1 ч машин оруулахгүйгээр зохион байгуулмаар байна.Зохион байгуулагч дарга нарын машин байсан ч өөрсдөө үлгэр дуурайлал болж Далай Ээж рүгээ машинтай ормооргүй байна!!!