Монгол орны аялал жуулчлалын тулгуур төв болсон Хөвсгөл аймгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэ онд 5 томоохон үйл ажиллагааг зохион байгуулна. Дархад зон олны өвөрмөц ёс заншлыг олон нийтэд таниулах зорилготой “Цасны баяр” 2 дугаар сарын 27-нд Ренчинлхүмбэ суманд, Хаан их сарьдаг хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлдэг “Мөсний баяр” 3 дугаар сарын 2-4-нд Хатгал тосгонд, “Даян дээрхийн шагайн тойром” наадам 6 дугаар сарын 30-нд Цагаан-Үүр суманд, “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 7,8–нд Хатгал тосгоны "Далай тур" жуулчны баазад, “Сарлаг наадам” 7 дугаар сарын 20-нд Хатгал тосгонд тус тус болох ажээ.
Б.Баянцагаан
Хөвсгөл аймагт энэ онд болох үйл ажиллагаануудын тов гарчээ |
|
Сэтгэгдэл бичих