УРАН ЗОХИОЛЫН АНХНЫ ҮДЭШЛЭГТ 30 ГАРУЙ СУРАГЧ ОРОЛЦЛОО
2018-06-05 14:01:45, 895
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас  "Номын ертөнц аяллын зам" 2 сарын аяны хаалтын үйл ажиллагаанд зориулан “Уран зохиолын үдэшлэг” зохион байгуулав.
 Уран зохиолын үдэшлэгт уран зохиол сонирхогч уншигч 30 гаруй сурагч, урилгаар нутгийн зохиолч нарын төлөөлөл  “Алтан –Өд- 2017” шагналын эзэн зохиолч Ц.Ганболд, зохиолч яруу найрагч П.Майнбаяр, “Гантиг цом”-ын эзэн  яруу найрагч Ц.Гончиг, “Хөвсгөл Тэргүүн цом” наадмын  эзэн яруу найрагч О.Элбэгтөгс, Монгол Улсын сайхан бичигтэн улсын уралдааны 2 удаагийн тэргүүн байрын шагналт, багш О.Оюунтунгалаг нар оролцон орчин үеийн уран зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийн талаар илтгэл тавьж, сурагчидтай ярилцлаа. Энэ үеэр  орон нутгийн зохиолчдын уран бүтээлээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах боломж байгаа эсэх талаар холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо. Мөн нутгийн яруу найрагчид, шүлэг сонирхогч найрагч хүүхдүүд шүлгээ уншиж, Нийтийн номын сангаас “Хөвсгөлийн шилдэг ном уншигчид”-аа  шагнаж урамшуулан орон нутгийн зохиолчдын номоор үзэсгэлэн гаргаж, уншигч зохиолч нарыг уулзуулсан анхны үдэшлэг амжилттай зохион байгуулагдлаа.


УРАН ЗОХИОЛЫН АНХНЫ ҮДЭШЛЭГТ 30 ГАРУЙ СУРАГЧ ОРОЛЦЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-06-15 09:52:04
    ??????: аймагт анх удаан зохион байгуулласан Нийтийн номын сангийн хамт олонд амжилт хүсье