11 ТЭРГҮҮНТ ЖАНРАЙСАГ ХӨВСГӨЛИЙН МУЗЕЙД ХАДГАЛАГДАЖ БАЙНА
2018-06-04 14:07:23, 896
Хөвсгөл аймгийн Музей  2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Музейд хадгалагдаж буй олон ховор үзмэрүүд дотор 11 тэргүүнт Жанрайсаг зэс хөөмөл шармалдсан бурхан хадгалагдаж байна.
Монголын бурхны шашны урлаг хөх тэнгэр, уул усаа онголон тахидаг бөөгийн шашин Монголын соёлд гүн тусгалтай байсан хэдий ч 16-р зуунаас дэлгэрсэн Бурханы шашны нөлөөгөөр нүүдлийн соёлын өв агуулга, хэлбэрийн хувьд баялаг болж урлагийн хөгжил өндөр түвшинд хүрч олон арван дахин давтагдашгүй бүтээлүүд бий болжээ.
“Хөвсгөл аймгийн музейд хадгалагдаж байгаа Арван нэгэн тэргүүнт Жанрайсиг /Eleven-Faced Avalokiteshvara/. Жанрайсиг бодь амгалан дүртэй, арван нэгэн тэргүүн, найман мутартай зогсоо байдлаар бадам цэцгийн мандал дээр оршино. Есөн тэргүүн нь эрдэнийн алтан титэмтэй, догшин дүрт болон оройн тэргүүн нь титэмгүй. Лагшиндаа эрдэнийн чимэг зүүлт, торгон хормойвч соёрхжээ. Урдах хоёр мутраар залбирал үйлдэн, баруун мутрын удаахад эрих, гурав дахь мутарт хүрд барин, билгийн нүдтэй дөрөв дэх мутраар дээдийн өглөгийн мутарлага үйлдэж, зүүн мутрын хоёрдугаарт цэцэг, гуравдугаарт нум сум, дөрөвдүгээрт рашааны бумба тэргүүтнийг барьсан” байна гэдгийг Музейн Эрдэм шинжилгээний ажилтан М.Одмаа танилцууллаа.
Б.Гантуяа
 


11 ТЭРГҮҮНТ ЖАНРАЙСАГ ХӨВСГӨЛИЙН МУЗЕЙД ХАДГАЛАГДАЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0