Орой бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгч байхыг уриалав
2019-10-21 23:03:01, 1028
Хөвсгөл аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Залуучуудын хөгжлийн төв хамтран гэр бүлийн таатай орчинг бүрдүүлэх, эцэг эхчүүд хүүхэд багачууддаа цаг гарган хамтран харилцан ярилцдаг байх зорилтын хүрээнд орой бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгч байхыг уриалав. Тус уриалгыг дэмжин орой бүр тогтмол үлгэр ярьж өгч буй эцэг эхчүүдээс хамгийн их үлгэр ярьж өгсөн нэг гэр бүлийг тодруулж гэрийн номын сангаар шагнахаар болжээ. Эцэг, эхчүүд үлгэрээ ярьж буй үеийн зургаа видео болон фото хэлбэрээр авч баримтжуулан ирүүлэх гэнэ. Монголчууд эрт цагаас хүүхдээ үлгэрээр хүмүүжүүлэн, тэднийг эр зоригтой, зөв хүсэл тэмүүлэлтэй болгодог байжээ. Үлгэр сонсох нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, тэдний хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг байна. Эцэг, эхчүүд хүүхэддээ тогтмол үлгэр уншиж, ярьж өгснөөр дараах үр дүнгүүд гардаг гэнэ. Тухайлбал  үлгэр домог, зохиолын ном уншиж, харилцан ярилцах нь хүүхдийн хүмүүжилд болон сэтгэн бодох үйл явцад нэн тустай. Бага насныхан харилцан ярилцаж байж л сэтгэхүй нь хөгждөг бөгөөд  хэдий чинээ их ярина, төдий чинээ сэтгэхүй нь хөгждөг аж. Хүүхдээ байнга ийм байх ёстой, тийм байх ёстой гэдгийг үгээр хэлэхээс илүү өөрсдөө үлгэрлэж, өөр бусад арга замаар хүүхдийг өөрөө бодох боломжийг олгох нь илүү үр дүнтэй арга гэнэ. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхэддээ тогтмол цаг гаргаж, сургамжтай өгөөжтэй үлгэрүүдийг уншиж, өгч байхыг уриалж байлаа.
Б.Ганаа


Орой бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгч байхыг уриалав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-10-22 02:01:00
    Зочин: amjilt ta 3taa